Эрхэм хүндэт үнэ цэнтэй харилцагч, түншүүд, бүтээлч чадварлаг ажилтан та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой байдлыг эрхэмлэн, дэлхийн тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн, харилцагчдынхаа талархлыг хүлээсэн хариуцлагатай байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавьж түүндээ хүрэхээр хичээн, алхам алхмаар өсөж дэвжин ажиллаж ирлээ.
Тулгуур импекс ХХК нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын шилдэг бүтээн байгуулалт бүхий барилгын төслүүдэд Японы Lixil группийн American standard брэндийн сангийн тоноглол, Олон улсын стандартад нийцсэн технологийн өндөр зэрэглэлийн барилгын материалуудыг Герман, Австри, Польш зэрэг бусад улсуудаас импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.
2023 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын үйлдвэр болох “SAM AUTOMOBILE-ийн монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авч тус компанийн үйлдвэрлэдэг ISUZU Dmax pick-up маркийн автомашин болон SAZ LE60 маркийн автобусыг монголын зах зээлд нийлүүлж байна.
Тус байгууллагын өнөөдрийг хүртэлх хугацааны ололт амжилт бүрийн цаана бидний итгэлтэй, хариуцлагатай, найдвартай харилцагч бүртэй хийсэн хамтын ажиллагааны үр шим, хамтран ажиллагсад та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүн байгаа билээ.
Тиймээс энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэн яваа эрхэм харилцагч, хамтрагч, түншүүд, ажилтнууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд, та бидний ажил үйлс улам өргөжин тэлж, өөдлөн бадрахыг хүсэн ерөөе.
Тулгуур Импекс ХХК нь 2006 оноос эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Герман улсын дотор хаалга үйлдвэрлэгч Lebo GMBH Австри улсын Kaind flooring брэндийн ламинат болон модон шал Lebo брэндийн дотор модон хаалга, Солонгос улсын шинэ технологи болох BMB брэндийн сантехникийн шугам хоолойн зэврэлт болон ачаалалд амархан эвдэрдэг гагнааснуудыг бөхлөх, боловсруулах арга бүхий шинэ технологи бүхий нөхөн сэргээх материал, Малайз улсын Orin брэндийн АЦӨ-ний сангийн тоноглол, Япон улсын Lixil группийн American Standard брэндийн сантехникийн тоноглол зэрэг бүтээгдэхүүнүүдийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд монголын томоохон барилгын компаниудын 50 орчим төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
Түүнчлэн гадаад худалдааны цар хүрээгээ өргөжүүлж 2023 онд Узбекистан улсын “Сам Авто” компанийн монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авч тус компанийн үйлдвэрлэдэг Isuzu Dmax pick-up маркийн автомашин болон SAZ LE60 маркийн автобусыг монголын зах зээлд нийлүүлж байна.
Шинээр хэрэгжүүлж буй төсөл нь БНХАУ, Шаньдун муж Чиндао хот дахь ШХАБ-ны жишиг бүсэд байрлах “Сувд” олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн Монгол улсын үндэсний үзэсгэлэн худалдааны танхимтай хамтран ажиллах тус төвийн хамтран ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж тус үзэсгэлэнгийн төвөөр дамжуулан БНХАУ-ын бусад муж хотуудад борлуулагдах мөн тус төвд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд Монголын аж ахуй нэгжүүд, үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өргөн хүрээнд оролцуулах, ШХАБ-ны жишиг бүсийн гадаад дахь агуулах тээвэр логистикийн төвийг Монгол улсад байгуулах, хоёр орны эдийн засаг худалдаа, аялал жуулчлал, спорт соёлын солилцооны хүрээнд хэрэгжих олон төслүүдийг бодит үр дүнд хүргэхээр гүүр болон ажиллаж байна.
Чанараар манлайлж, хөгжлөөр түүчээлнэ.
Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг монголын зах зээлд нийлүүлж, хэрэглэгчээ дээдэлсэн бизнесийн соёлтой тэргүүлэгч компани байна.
Үнэнч, шударга байдал, Бүтээлч байдал, Хариуцлагатай байдал, Өрсөлдөх чадвартай байдал, Хүндэтгэлтэй байдал, Ажилчдын ур чадвар