Тулгуур импекс ххк

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН ТУХАЙ

Тулгуур Импекс ХХК нь 2006 оноос эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Герман улсын дотор хаалга үйлдвэрлэгч Lebo GMBH Австри улсын Kaind flooring брэндийн ламинат болон модон шал Lebo брэндийн дотор модон хаалга, Солонгос улсын шинэ технологи болох BMB брэндийн сантехникийн шугам хоолойн зэврэлт болон ачаалалд амархан эвдэрдэг гагнаасуудыг бөхлөх, боловсруулах арга бүхий шинэ технологи бүхий нөхөн сэргээх материал, Малайз улсын Orin брэндийн АЦӨ-ний сангийн тоноглол, Япон улсын Lixil группын American Standard брэндийн сантехникийн тоноглол зэрэг бүтээгдэхүүнүүдийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд монголын томоохон барилгын компаниудын 50 орчим төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

Түүнчлэн гадаад худалдааны цар хүрээгээ өргөжүүлж 2023 онд Узбекистан улсын “Сам Авто” компанийн монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авч тус компанийн үйлдвэрлэдэг Isuzu Dmax pick-up маркийн автомашин болон SAZ LE60 маркийн автобусыг монголын зах зээлд нийлүүлж байна.

Шинээр хэрэгжүүлж буй төсөл нь БНХАУ, Шаньдун муж Чиндао хот дахь ШХАБ-ны жишиг бүсэд байрлах “Сувд” олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн Монгол улсын үндэсний үзэсгэлэн худалдааны танхимтай хамтран ажиллах тус төвийн хамтран ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж тус үзэсгэлэнгийн төвөөр дамжуулан БНХАУ-ын бусад муж хотуудад борлуулагдах мөн тус төвд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд Монголын аж ахуй нэгжүүд, үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өргөн хүрээнд оролцуулах, ШХАБ-ны жишиг бүсийн гадаад дахь агуулах тээвэр логистикийн төвийг Монгол улсад байгуулах, хоёр орны эдийн засаг худалдаа, аялал жуулчлал, спорт соёлын солилцооны хүрээнд хэрэгжих олон төслүүдийг бодит үр дүнд хүргэхээр гүүр болон ажиллаж байна.

Хуваалцах:

Тусламж ?

Танд тусламж хэрэгтэй байна уу?

Хамтран ажиллах: