Тулгуур импекс ххк

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт үнэ цэнэтэй харилцагч, түншүүд, бүтээлч чадварлаг ажилтан та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой байдлыг эрхэмлэн, дэлхийн тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн, харилцагчдынхаа талархлыг хүлээсэн хариуцлагатай байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавьж түүндээ хүрэхээр хичээн, алхам алхмаар өсч дэвжин ажиллаж ирлээ.

Тулгуур импекс ХХК нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын шилдэг бүтээн байгуулалт бүхий барилгын төслүүдэд Японы Lixil группын American standard брэндийн сангийн тоноглол, Олон улсын стандартад нийцсэн технологийн өндөр зэрэглэлийн барилгын материалуудыг Герман, Австри, Польш зэрэг бусад улсуудаас импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.

2023 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын үйлдвэр болох “SAM AUTOMOBILE-ийн монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авч тус компанийн үйлдвэрлэдэг ISUZU Dmax pick-up маркийн автомашин болон SAZ LE60 маркийн автобусыг монголын зах зээлд нийлүүлж байна.

Тус байгууллагын өнөөдрийг хүртэлх хугацааны ололт амжилт бүрийн цаана бидний итгэлтэй, хариуцлагатай, найдвартай харилцагч бүртэй хийсэн хамтын ажиллагааны үр шим, хамтран ажиллагсад та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүн байгаа билээ.

Тиймээс энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэн яваа эрхэм харилцагч, хамтрагч, түншүүд, ажилтнууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд, та бидний ажил үйлс улам өргөжин тэлж, өөдлөн бадрахыг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Тусламж ?

Танд тусламж хэрэгтэй байна уу?

Хамтран ажиллах: